Найдвартай гэгддэг Моносын “но” илэрлээ

img

 “Монос” эмийн сангийн Гурван гал эмнэлэгт байрлах салбарын жор баригч хариуцлага алдаж, фенобарбитал эмийн насанд хүрэгчдийн тунг хүүхдэд андуурч өгснийг хэрэглэсэн 16 нярай, хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас “Монос Улаанбаатар” ХХК-ийн харьяа нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 23 эмийн санд хуулийн дагуу шалгалт хийжээ.

о

Шалгалтын талаарх мэдээллийг өнөөдөр ШӨТХГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар сэтгүүлчдэд өглөө. Хэрэглэгчдийн найдвартай хэмээн сонгон үйлчлүүлдэг “Монос”-ын салбар эмийн сангуудаас нэлээн зөрчил, дутагдал илэрчээ. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан “Монос Улаанбаатар” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулах буюу 10 сая төгрөгөөр торгох арга хэмжээг авах юм байна. Мөн салбар эмийн сангуудаас нь ноцтой зөрчил гаргасан хоёр эмийн санг зөрчлөө арилгатал түр хугацаагаар хаах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчсөн эмийн сангуудыг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх аж.оТүүнчлэн шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчлүүдийг засч, стандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл хүргэдэг болгох, эмийн үнэ тавилтыг мөрдөх, үнэ тавилгүйгээр хэрэглэгчдэд үнийн ялгавартайгаар үйлчлэхгүй байх сануулгыг өгчээ.

р

Шалгалтын үеэр эмийн сангууд стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн “Монос-Баян Монгол”, “Монос-Саруул тэнгэр 2”, “Монос-Төмөр зам”, “Монос-Макс”, “Монос-Хархорин”, “Монос-Метромалл” эмийн сан болон ГССҮТ дэх Монос эмийн сан нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй байжээ.

р

о“Монос Улаанбаатар” ХХК-ийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “Монос-Ботаник” эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Монос-Баянмонгол” эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1 дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байгааг тогтоожээ. Эдгээр зөрчил илэрсэн дээрх хоёр эмийн сангийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд түдгэлзүүлнэ гэж мэдээлэв.

Мөн эмийн сангуудад шалгалт хийхэд шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулах, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй, эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
За ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа хаит олныг битгий хаолуулаад бай
2023-03-03
ssss:
monos emiin zah zeeliin 60-70 %iig dangaaraa hangaj monopol shdee eniig ter magnau durak n shalgajdaa gargaj chadaagvi mvvv, busad emiin sang bainga daramlan, ter erdenchmeg odoo bokilocheee nas hot od 2 sar bilohgvi vheh baahan tsetseg heden ter bumaar n shahah en icheeseee,
2014-08-20
bude:
mongolchuud zutgej baigaa negnee doosh tatahaa bolimoor yum
2014-08-19
bude:
bude бичсэн нь: /112.72.13.35/2014/08/19 23:44:54mongolchuud zutgej baigaa negnee doosh tatahaa bolimoor yum
2014-08-19
bude:
mongolchuud zutgej baigaa negnee doosh tatahaa bolimoor yum
2014-08-19
sainaa:
huniiig hazaisan deer ni tulhej bgaa yum bi*e monosiinhon tednii ezed uhaantai uhamsartai humuus tul humuusiin shuumjleliig huleen avch tsaashid mongol ulsiin uridaa baridag shuldeg ulger ji*e suljee emiin san boloh bhaa hunii eruul mendiin toloo ajullana gedwg ih buyan unench setgeleesee zov ajillaval ted ayndaa l tomorno doo aldaagaa l zas mongoliin undesnii kompaniud tomorch huchirheg bolvol ard tumen bayjij uls oron maani bayn bolno shuu dee tiimees humuus mini zov shuumjil buu buduuleg bai
2014-08-19
uildverlegch:
huviaraa uildverlel uilchilgee erhelj humuusiig ajliin bairaar hangaj uzeegui oodgui umnuud huniig hazaisan deer ni tulhej tsus shinshilj erliiz hurliuzaar duuddag archaagui bj bolohgui dee. hezee negen tsagt oorsdoo bish um gehed ur huuhed chini iim zovlong tuulj l taarna. shudarga orsoldooniihon odoo bolimoor um daa. bodit amidrald niitsehgui standart huuli durmiig barij torgoj shiitgeed bval hen mongold huviaraa hodolmor erhelj tatvar tolj daramtluulah um be? ene hogiin medee hol oodgui hudalch magnaigiin hiij bgaa ajil shuu dee. buu shantar monosiinhoon tesch uldeerei.
2014-08-19
china:
monos anhnaasaa l hujaa emiig nuntgaar ni avchirch shahmaldan zardag gazar bsanshdee.
2014-08-19
зочин:
эрлийз хүний эмийн сангийн эмийг авах дургүй . хамрын дусаагуур нь улам битүүрүүлж байнга хэрэглэх арга нь зөв үү. эм нь өвчинг нь дор нь намдаагаад үр удамд үлддэг урьдаас орж ирж буй эмний найрлага байгаа юм шиг санагддаг. соц үед өвчинг сайн намдаадаг байсан бол одоо бизнесээр чмар олон шинэ өвчин гарч байнаа
2014-08-19
зочин :
суулийн уед гайгуй хол дээрээ босож буй компаниуд оорсдийн но той хууль зорчсон болон бусармаг уйл ажиллагаагаа дээрээс зохицуулах оорсдийн компанид ээл огоожтэй хууль олбидож гаргах зорилогоор оорийн толоологчидийг уих д суклгах болсон эрдэнчимэг нь элдэв балай ул бутэх зуйлээр нэр тор олохыг хичээч компанийхаа толоолийн уургээ биелуулэж чадахгуй нуусан буруу юм бкхэн гь илэрч байна даа
2014-08-19