Цагдаагийн хэлтэст есөн мотоцикль хүлээлгэн өглөө

img

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цагдаагийн хоёр хэлтэст хоёр автомашин, есөн мотоцикль, 40 ширхэг богино долгионы гар станц, хоёр ширхэг суурин станцыг өнөөдөр хүлээлгэн өглөө.

а

Хулгайн болон бусад хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн жилийн хувьд дүүргийн зургаан хорооны нийтийн эзэмшлийн талбайг бүрэн камержуулж, цагдаагийн хяналтанд оруулан эдгээр хороодын орон сууцнуудын хаалгыг нууц дугаартай цоожтой хаалгаар бүрэн сольжээ. Харин энэ онд гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд гудамж талбайд 963 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ