Бороотой

img

Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

k

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

j

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 23-25 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ