Өнөөдөр болох үйл явдлын тойм

Гаалийн Ерөнхий газарт
09:00 цагт БНХАУ-ын Гаалийн дарга хүрэлцэн ирнэ. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99106505 88003676
о
НМХГ-т
09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн бирж, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагуудад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн хурал болно. Утас:99070909
о
“Пума империал" зочид буудалд
11:00 цагт Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад Монгол инженерүүдийг сургах талаар мэдээлэл өгнө. Утас: 91913865
о
СБД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст
11:00 цагт Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагуудтай дүүргийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт уулзах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99079762
л
БОНХЯ-ны ХААН танхимд
11:00 цагт Уул уурхайн нөхөн сэргээлт хийх чадавхийг бий болгох, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргэлт хийх чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагааны протоколыг үзэглэх ёслол болно. Арга хэмжээнд БОНХ-ийн Сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар оролцоно.
л
"Буянт-Ухаа 1" хороололд
11:40 цагт Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьсан 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын шинэ оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол болно.
л
"Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-д /Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд/
12:00 цагт Нийслэлийн 375 жилийн ой үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслол болно.Утас 88033907
л
Монгол цэргийн музейд
12:00 цагт "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ, ССАЖЯ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирнэ.
л
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний дэргэдэх Ээжүүдийн холбооноос 1000 ээжийн зөвлөгөөн хийх талаар мэдээлэл өгнө.
п
ҮХАА-н хурлын зааланд
14:00 цагт Металл боловсруулах, машин үйлдэрлэлийг хөгжүүлэх, техник технологи нэвтрүүлэх, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар ҮХАА-н яам Япон улстай уулзалт зохион байгуулна. Утас: 88373744
д
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт наймдугаар сарын 22-31ний өдрүүдэд Нийтийн тээврийн хэрэгслүүдийг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлүүлэх туршилтын 10 хоног зарлах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан Хэвлэлийн бага хурал зарлав. Утас: 91040607
д
МН мэдээллийн төвд
11.00 цагт “Мөнх хөх тэнгэрийн хөх үрс” клубээс “Евро-Азийн сэргэн мандалт” номын нээлтийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс хөрш хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарлалаа.
л
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ