Нөхөн сэргээлт хийхэд Солонгостой хамтарна

img

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар өнөөдөр 11.00 цагт гарын үсэг зурна. Төслийн хүрээнд уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг бий болгох, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх зэрэг ажил хийгдэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nuhun sergeeh tudii zuiliig mongolchuud uursduu tudii gargah hurunguur ni hiichihne dee ug ni dandaa l gadniihniig tejeej bh yum . sonin yum aaa
2014-08-20