
Онцгой байдлын албаны албан хаагчид энэ зун гол уснаас 164 хүний амь насыг авран хамгаалжээ. Харин иргэдийн анхаарал болгоомжгүйгээс 77 хүн гол усанд осолдож, амиа алдсаны 14 нь бага насны хүүхэд аж.
а
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, гол усанд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ