Өдөрт 750-1000 гадаад паспорт хэвлэж байна

img

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгджээ. Тус хэлтэс өдөрт дунджаар 450 гаруй гадаад паспорт шинээр хэвлэдэг байсан бол одоо 750-1000 болон өсчээ. Энэ ачаалал ирэх сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

ө

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс нь 10 цонхоор иргэдийн материалыг хүлээн авдаг байна. Иргэд чанарын шаардлага хангасан цээж зураг, цахим үнэмлэх, анкет, төлбөрийн баримтаа авчирч, шинэ паспорт захиалах боломжтой. Мөн заавал өөрийн биеэр ирэх ёстой бөгөөд энгийн захиалга нь ажлын 7-10 хоногт, яаралтай нь 3 хоногт багтах гарах аж. Харин гадаад паспортын хугацааны сунгалт 1-5 жилээр  хийгдэх бөгөөд ажлын 8  цагт багтаж гарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ