Хятадын Гаалийн даргын айлчлал 22-нд өндөрлөнө

img

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу тэргүүтэй гаалийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар манай улсад энэ сарын 19-22-ны өдрүүдэд айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагааны ерөнхий байдлыг дүгнэж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцжээ. Мөн Монгол Улсын Боомтын асуудлаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Үүнээс гадна гаалийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд “БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Дорнод дахь гаалийн газар, Манжуурын гаалийн хамтын ажиллагааны харилцан ойлголцолын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Хоёр улсын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа анх 1993 оны “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар эхэлж байсан түүхтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ