50 сая малд 1.2 сая тонн өвс шаардлагатай

img

 Энэ жил улсын хэмжээнд 50 сая мал өвөлжиж, хаваржих тооцоог Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас гаргажээ. 50 сая малын өвөл, хаврын идэш тэжээлд 1.2 сая тонн өвс, 60 мянган тонн үйлдвэрийн болон бусад тэжээл шаардлагатай аж.

а

Засгийн газрын 241 дүгээр тогтоолын хавсралтаар аймаг, сумын Засаг дарга нарт гамшгийн үед бэлэн байх өвс, тэжээлийн нөөцийн тоо, хэмжээг зааж өгсөн. Энэ дагуу бүх аймаг сумын хэмжээнд нийт 60 мянган тонн өвс, 9000 тн тэжээл бэлтгэх ёстой юм байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан даалгаврыг аймаг, орон нутгийн Засаг дарга нар, мэргэжлийн агентлаг, газруудад хүргүүлээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малчин өвөө:
малын төлөө төр нь ажиллаад байдаг, малчид төрөөс бүх юмаа нэхээд байдаг, ард түмэн махны үнэнд дарлуулаад байдаг. ажилчин хүнд төр нуруугаа харуулаад байдаг. авдаг мөртлөө өгдөггүй малчдыг бурхан мэт шүт сүгэй.
2014-08-20
иргэн:
малчид гэж даварсан хүмүүс байна аа.
2014-08-20
erka:
hunii mald heden ton uvs heregtei n hend hamaatai um be ! yamar bolomjin unetei mah idej bg bish see
2014-08-20