Ерөнхий сайдыг огцруулах 10 үндэслэл
УИХ-д суудалгүй намууд нэгдэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлүүдийг гаргаад буй. Тэд Ерөнхий сайдыг огцруулах ес дэх үндэслэлээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тэгвэл тэдний үндэслэлээ дахин нэмэгдэж, 10 болжээ.
а
Нэгдүгээр үндэслэл: Газар бол Монголын хар хайрцагны бодлого. Гэсэн ч өнөөдөр энэ бодлого алдагдаж байна.
а
Хоёрдугаар үндэслэл: Газар шорооныхоо төлөө тэмцсэн зарим нэг нөхөд нь шоронд хоригдож байна. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл.
а
Гуравдугаар үндэслэл: Монгол Улсын баялгийг барьцаалаад гадны банкуудаас долоон тэрбум ам.долларын зээл авч компаниудад өгсөн.
а
Дөрөвдүгээр үндэслэл: Авлига хээл хахууль газар авсан.
а
Тавдугаар үндэслэл: Ядуурлын асуудал. Ажилгүйдэл газар авсан.
а
Зургаадугаар үндэслэл: Дорноговийн Улаанбадрах суманд үүсээд байгаа учир битүүлэг явдал.
а
Долоодугаар үндэслэл: Ерөнхий сайдын хамаатан садан, ойр дотны хүмүүс төрийн бодлогод орж эхэлж байгаатай холбоотой.
а
Наймдугаар үндэслэл: АТГ-ын гаргасан мэдэгдэлтэй холбоотой. Н.Алтанхуяг Хуульзүйн сайдтайгаа нийлж хууль зөрчлөө. Энэ нь хэрээс хэтэрсэн үйлдэл.
х
Есдүгээр үндэслэл: Ерөнхий сайд хөрш орнуудын төрийн тэргүүнийг ирэхэд Монгол Улсыг төлөөлөх чадамжгүй байна. Тиймээс огцруулах ёстой.
х
Аравдугаар үндэслэл: Эдийн засгийн өршөөлийн хууль гаргахыг жижиг намуудын зүгээс эсэргүүцэж байгаа. Учир тэд өөрсдийнхөө идсэн, уусныг хаацайлах гэж байна хэмээн үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ