Ё.Лхагвасүрэн: Цэнгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийхгүй

img

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпиний манай улсад хийх айлчлал маргааш эхэлнэ. Уг айлчлалтай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ албаны бэлэн байдал ханган ажиллана. Энэ үеэр хийх замын зохицуулалт болон зарим зүйлийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулав.

л

-Айлчлалын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-Айлчлалын үеэр хотын төв зам, ХУД-ийн замуудын тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийнэ. Төрийн өндөр хэмжээний айлчлал учир цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тиймээс иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг хүсч байна.

л

-Мөн энэ үеэр баар, цэнгээний газруудын үйл ажиллагаанд түр хязгаарлалт хийнэ гэсэн мэдээлэл гарсан байна?

-Цагдаагийн байгууллагаас айлчлалтай холбогдуулан шөний цэнгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт, ямар нэгэн хэлбэрээр хориг тавьсан асуудал байхгүй. Харин тухайн байгууллагуудад цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтраад шалгалтуудыг хийж байгаа. Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Хүн амын хягтрал ихэсээд ирэхээр эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай болдог. Тиймээс гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд шалгалтууд хийгдэж байгаа. Ингэхдээ “хуулийн дагуу ажлаа хий” гэдэг шаардлагыг л тавьж байна.

л

-Тэгвэл хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хууль зөрчсөн тохиолдолд тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг харьяа дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст тавьж байна. Мөн удаа дараа хууль журам зөрчсөн аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авах зэрэг арга хэмжээ авч байгаа. Ер нь есдүгээр сард оюутнууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт өртөх, холбогдох, хохирох тохиолдол нэлээн гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас эргүүлүүдийг нэмэлтээр, уртасгасан цагаар ажиллуулж байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг баар, караоке төвлөрсөн газрууд буюу Сансарын үйлчилгэний төв, Баянцээл, III, IV хороолол зэрэг газраар шалгалтууд эрчимтэй хийгдэж байгаа. Аж ахуй нэгжүүдийг шөнийн 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх тал дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Хяналт, шалгалт эрчимжээд ирэхээр төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбож ойлгож байх шиг байна. Энэ шалгалтууд айлчлалын дараа ч үргэлжилнэ. Жил бүр ийм шалгалт явагддаг.

л

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

санамж:
одоо удахгүй 1 сая гаран хүнтэй улсынхаа нийслэлд хөдөөнөөс ирэх зорчигчдын тоо нэмэгдэнэ иймд хотын хөдөлгөөнд оролцох тухай санамж гаргах хэрэгтэй байх даа / болзошгүй ослоос сэргийлэх зорилгоор/
2014-08-21
oojgii:
ene ail ch lala as bolood zaisan tolgoin bvh hudaldaa zogsson put in irtel vgvièe
2014-08-21
зочин:
юувэ явган зорчигчдын хөдөлгөөнийг хорих гэнэ үү нэг муу хужаа новш ирсий төлөө монгол хүн монгол газраа явж болохгүй нээ
2014-08-20
зочин:
юувэ явган зорчигчдын хөдөлгөөнийг хорих гэнэ үү нэг муу хужаа новш ирсий төлөө монгол хүн монгол газраа явж болохгүй нээ
2014-08-20
halh:
haahgui geed bna aa. yum un*d oilgooch
2014-08-20
mongol:
yun sur bolood bnaa! ireed l yavna bizdee.
2014-08-20
irgen:
za bolildooo toriin terguunuud irj l bdagshdee ternees bolj irgediihee orlogo oldog ymiig haana gej yu baihav dee bolj uz dee.
2014-08-20