Ноосны урамшуулалд 36 тэрбумыг төсөвлөжээ
Энэ жил улсын хэмжээнд хонины уртын ноос 180 мянган тонныг бэлтгэх аж. Энэ хэмжээний ноосны урамшуулалд зориулан төрөөс 36 тэрбум төгрөг гаргасан юм. Энэ мөнгөнөөс хураан авах хүн амын орлогын албан татварын 3.6 тэрбум төгрөгийг эргүүлэн татахгүй юм байна. Харин тухайн сум, дүүргийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах, хашаа, худаг засварлах, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг ажилд зарцуулахаар аймаг, сумдын Засаг дарга нарт эрхийг нь олгожээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Сангийн яам, Татварын ерөнхий газартай ярилцан тохиролцож, энэ шийдвэрийг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ