Н.Алтанхуяг: Бетоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй боллоо
“Дорнын цас” компанийн хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан нар оролцсон юм. Уг үйлдвэр нь байгаль орчинд хор хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг, шинэ технологи бүхий үйлдвэр аж. Улсын хэмжээний нийт бетоны хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой аж. Үйлдвэрийн нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ:
5
-Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээе” зорилтыг бодитойгоор хэрэгжүүлээд байгаа нэгэн хамт олны томоохон бүтээн байгуулалт дээр ирж байна, бид. Монголчууд олон зүйлийг гаднаас авч байна. Дотооддоо байгаа түүхий эдээ ашиглаад Монголдоо бүтээдэг болъё гэж Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Манай улс жилд 2-3 мянган вагон ачаа бүхий бетоныг гаднаас авдаг. “Дорнын цас” компани жилд 200 мянган метр куб хийт, хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрөөс эхлээд монголчууд ийм хэмжээний бетоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй болж байна. Хөнгөн бетон хийхэд элс, цемент, шохой, станцын нүүрсний нунтаг гэсэн дөрвөн зүйл ордог. Энэ бүхэн манайд байгаа. Манай улсын нийт зах зээлийн 30 хувийг хангах боломжтой ийм сайхан үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан “Дорнын цас” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье. Улаанбаатар хотын хэмжээнд жилд 600 мянган куб метр хөнгөн бетоны хэрэгцээтэй. Энэ хэрэгцээг “Дорнын цас” болон “МАК” компани, хөнгөн бетоны үйлдвэрүүд хангаж, энэ хэмжээний хөрөнгө Монголдоо үлдэх боломжтой болж байгаа. Монголчууд бид олон зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг, гаднаас авдаггүй болох учиртай. Үйлдвэрлэгч байж, өөрсдөө бүтээж чадаж байгаагийн тод жишээг бид эндээс харж болохоор байна хэмээлээ.
5
Материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжинө
6
-Барилгын салбарын өсөлт 26,8 хувьтай байгаа. Үүн дотор материалын үйлдвэрлэлийн өсөлт эрчимтэй хөгжиж байна. Бид гаднаас 30-аад төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг байснаа больж, дотооддоо бүрэн үйлдвэрлэлээ хангах бололцоотой боллоо. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж байгаа хөнгөн бетоны үйлдвэр. Армуторийн хувьд 2016 хүртэл гаднаас авахаа болино. 2016 оны эхний улиралд цементийг ч гаднаас авахаа болино. Цонх, хаалга гээд маш олон бүтээгдэхүүнийг гаднаас авахаа больж байна. Дээр нь эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд барилгын салбарт тусгай зөвшөөрлүүдийг төрийн бус байгууллагуудад шилжүүлж байгаа. Барилгын зураг төсөлд экспиртиз хийдэг ажлыг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх ажлыг хийж байна. Материалын үйлдвэрлэл цаашдаа эрчимтэй хөгжинө. Засгийн газарг, Монгол банктай тохирсон хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Аймгуудад “1000 айлын орон сууц” эрчимтэй баригдаж байна. Орон нутгийн инженерийн шугам сүлжээ, сумын төвийн шинэчлэлийн ажил маш сайн явж байна гэлээ.
5
60 хүнийг ажлын байртай болгосон
6
Үйлдвэрийн нээлтийн үеэр “Дорнын цас” компанийн захирал А.Амарсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
5
-Үйлдвэрийг барихад Засгийн газраас хэчнээн төгрөгийн санхүүжилт үзүүлсэн бол?
-Засгийн газраас 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан.
5
-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд?
-Манай үйлдвэр сүүлийн үеийн технологитой. 2009 онд олон улсад бий болсон шинэ технологи. Нийт 200 мянган куб метр хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдрийн хүчин чадал нь 600 метр куб бетон үйлдвэрлэнэ.
6
-Улирал харгалзахгүй ажиллах уу?
-Өвлийн улиралд түр зогсолт хийнэ.
6
-Бетон үйлдвэрлэх материалуудын хувьд хангалттай нийлүүлэгдэнэ гэж үзэж байна уу?
-Шохойны хувьд асуудалтай байгаа. Гэхдээ зохицуулалт хийнэ.
6
-Үйлдвэр ашиглалтад орсноор хичнээн ажлын байр бий болж байна вэ?
-60 хүн шинээр ажилтай болсон байна.
Н.Энх
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ