Хөрөнгийн биржид 112.6 сая төгрөгийн торгууль тавьжээ

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа.

х

Шалгалтаар МХБ-ийн тухайн үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн, 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын санхүүгийн улсын байцаагч Г.Янжинсүрэн “Тус байгууллга нь ажилчиддаа урамшуулал олгохдоо тус компанид гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь хоёр сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан байна. Энэ нь тэтгэмж урамшуулал, шагналыг шийдвэр зөрчин олгосон гэж үзэн 62.7 сая төгрөгийг холбогдох хүмүүсээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэж ярьсан.

х

Мөн МХБ-ийн орлогч захирлууд шатахуун зарцуулалт болон утасны ярианы төлбөрөө хэтрүүлэн хэрэглэсэн, олон улсын хэрэглээний картыг зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчил илэрсэн байна.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ёстой жинхэнэ даварсан, мөнгө идэх арга байна шүү дээ, ямар ч ахиц дэвшилтэй ажил хийгээгүй байж төрийн мөнгө идээд уучихсан шагнал урамшуулал авсан бүх дарга цэрэггүй улсад эргүүлж мөнгийг нь авах хэрэгтэй юм байна, арай ч дээ, иймэрхүү байгууллагууд зөндөө байгаа даа, мхег ажлаа сайн хий, зөвхөн төлөвлөгөөт шалгалт гэлтгүй үе үе гэнэтийн санхүүгийн шалгалтыг хийх хэрэгтэй, шалгалт гэхээр санхүүгийн алба нууцаар бүх юмаа хийдэг юм шүү дээ. ингэж мөнгө иддэг дарга, байгууллага өчнөөн байгаа шүү дээ, одоо зоригтой шийдэлтэй ажил хэрэг болгосон шалгалтыг явуулж илрүүлж байх хэрэгтэй, цаг нь аль хэдийн болсон
2014-08-21
zol3:
zuv mongoliin hurungiig ingej l idej bga
2014-08-20