Монголд ажиллах Суурин төлөөлөгчийг томилжээ

img

Дэлхийн банк Монгол Улсад ажиллах Суурин төлөөлөгчөөр ноён Жэймс Андерсоныг томилсон байна. Тэрээр ажлаа албан ёсоор энэ сарын 18-нд хүлээн авчээ. Ирэх долоо хоногоос Улаанбаатар хотод ажиллах юм байна.

өа

Ноён Жеймс Андерсон нь АНУ-ын харьяат бөгөөд Эдийн засгийн ухааны докторын зэргийг хүртсэн нэгэн аж. Дэлхийн банкинд 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд туршлагтай мэргэжилтэн юм. Өмнө нь Вьетнамын Ханой хотноо засаглалын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтнээр ажиллаж, 1998-2008 онуудад Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байжээ.

өа

1990-ээд оны үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төслийн шугамаар Монгол Улсад ажиллаж мөн институцын шинэтгэлийг дэмжих сургалт зохион байгуулах, хувьчлалын үр нөлөөг судлан шинжлэх, улам бүр өргөжиж буй албан бус салбарын асуудалд анхаарах асуудлаар Дэлхийн банкны зөвлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

өа

Жэймс Андерсон нь Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт бараалхаж танилцах уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. “Ноён Андерсон нь Монгол Улсын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж Монголын хөгжлийг дэмжих , ядуурлыг бууруулах, хөгжлийн үр шимийг ард иргэд тэгш хүртдэг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн  Дэлхийн банкны эрхэм зорилгыг нэр хүндтэй биелүүлж энэ ажлыг үр дүнтэй удирдан явуулна" хэмээн Дэлхийн банкны Монгол, Хятад болон БНСУ-ыг хариуцсан захирал Клаус Роланд онцолжээ.

өа

Жэймс Андерсоны удирдлага дор Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар нь хөгжлийн өргөн хүрээ асуудлуудаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжиж хөгжлийн  түнш олон улсын бусад байгууллагууд болон тус улсын хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтран ажиллах  юм байна.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol hund :
tiim shuu ed nar dandaa hujaagiin gar hul bolson bidniig horlogch. ugluu kinon deer gardag daa angliin fuusnii tuluulugch geed beejingees daalgavar avaad irdeg deee 40 n jiliin umnu hiigdsen kino gehed mundag haruulsan daa
2014-08-21
монгол хүн:
монголчууд бид гадны зээл, тусламж гэхээр хамаг байдгаа дэлгэдэг, үнэгүй юм гэж хэзээ ч байхгүй. дэлхийн банк, азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд монголд хэрэгжсэн төслүүдийн бодит үр дүнг судалж, дүгнэх хэрэгтэй. зарим улс орнууд эдгээр банкуудыг арай өөрөөр ойлгож, болгоомжилж байна.
2014-08-21
bataa-d:
mongoliin hurgen um chin arai ugui bolov uu gej bodoj bna.
2014-08-20
bataa :
ediin zasgiin aluurchin
2014-08-20