Улаанбаатарт 20 хэм дулаан

img

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст бороошиж, сэрүүсэхийг малчид, хадланчид, ард иргэдэд анхааруулж байна.

х

Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

о

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 19-21 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ