Си Зиньпиний айлчлал өнөөдөр эхэлнэ

img

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр манай улсад ирнэ. Тэрбээр Хятадын төрийн тэргүүний хувиар манайд анх удаа төрийн айлчлал хийж буй юм. Түүний айлчлалын баг  80 орчим хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ. Хятадын Гадаад харилцааны сайд Ван И болон тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны хоёр гишүүн, Шинэчлэлийн хорооны дарга зэрэг албаны хүмүүс айлчлалын багт багтаж байгаа аж.

а

Си Зиньпиний Монгол Улсад хийх өндөр хэмжээний айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд манай улсын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, яриа хэлэлцээр хийнэ. Мөн тэрбээр маргааш болох УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх юм. Харин тэргүүн хатагтай Пэн Лиюан манай улсад зохион байгуулагдах Хятадын соёлын долоо хоногийн нээлтэд оролцох юм байна.

ө

Си Зиньпин Хятадын дэд дарга байхдаа 2008 онд манай улсад айлчлал хийж байсан. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяртай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхаж байсан билээ.

ө

В.Бат

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ