Өнөөдөр болох үйл явдлын тойм
НҮБ-ын хурлын танхимд
09:00-16:30 цагт Монголын “Youth LEAD” сүлжээний анхны зөвлөлдөх уулзалт болно. Ази Номхон Далайн бүсийн 17 оронд ХДХВ-ийн халдварт өртсөн болон өртөх эрсдэл өндөртэй 14-25 насны залуу бүлгийнхэнд чиглэн ажилладаг “Youth LEAD” сүлжээ үүсгэн байгуулагдаж залуучуудын оролцоонд тулгуурлан ажилладаг. Харилцах утас: 99101315
р
Үндэсний түүхийн музейд
09.30 цагт БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний түүхийн музейг үзэж сонирхоно. Мөн өдрийн 17:50 цагаас Төрийн ордонд хоёр улсын хооронд байгуулж буй гэрээ хэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.
о
Усны газрын II давхарт
10:00 цагт Бетонон зуурмагийн үйлдвэрүүд усыг дахин ашиглаж байгаа болон усны төлбөрийн талаарх мэдээлэл хийнэ.
о
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд
10.00 цагт Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос "Сайн үйлсийн арга хэмжээ" зохион байгуулна. Энэ үеэр амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн нэг өдрийн ундны усны үнийг оюутнууд төлж нэн ядуу зарим айлд сэтгэлийн дэмжлэг /гурил, будаа, ном дэвтэр гэх мэт/ үзүүлэх юм байна. Харилцах утас: 99172837
о
“Найрамдал” төвд
11:00 цагт Өсвөр үеийн хүүхэд багачуудыг хөгжүүлэх, бие бялдарын зөв хүмүүжил олгох, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий "Эх орон 36" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Өсвөрийн энхийн элч 2014" ажиллагааг зохион байгуулах гэж байна.
р
МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд
11:00 цагт Монгол-Японы бизнес уулзалт болно.
о
Авто тээврийн үндэсний төвд
12.00 цагт Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
р
“Гранд Плаза”-н Мир номын дэлгүүрт
14:00 цагт "Эхлэл сан ТББ"-аас зохион байгуулж буй “Хариу нэхээгүй тус” хандивын үйл ажиллагаа болно. Уг үйл ажиллагаа нь хүүхэд бүрт хүссэн номыг нь үнэгүй бэлэглэж байгаагаараа онцлогтой юм. Холбогдох утас 70001892, 99776651, 99284380
р
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ