Зарим замын хөдөлгөөнийг түр зогсоож байна
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ. Нийслэлийн Замын цагдаагийн газраас зочин явж байгаа зорчих хэсэг, орчны аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож байна.
о
Иймд жолооч та бүхэн хамгаалалт, зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хуулинд заасан үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг НЦЗГ-аас анхааруулж байна.
л
Мөн замын хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлтийн талаар НЗЦГ-аас тогтмол мэдээлэлийг “Авто радио-96.3” ФМ-ээр дамжуулан өгч байгаа аж.
л
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ