"Ялтан шилжүүлэх гэрээ"-ний протоколд гарын үсэг зурна
Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улсын "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд гарын үсэг зурна. Энэхүү протоколд гарын үсэг зурснаар хоёр улс ялтнуудаа шилжүүлж, өөрийн оронд ялыг нь эдлүүлэх боломж бүрдэх юм байна. Ялтан солилцох гэрээ 30 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж.
6
Дашрамд дуулгахад одоогийн байдлаар Монгол Улсын 40 орчим иргэн БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж буй бөгөөд тэдний 87.8 хувь нь хар тамхины хэргээр ял авчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ