Гарцыг чөлөөлнө

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/715 дугаар захирамж гаргалаа.  Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар , нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгалаа. а Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
202,21,106,169-ийг дэмжиж байна
2014-08-21
иргэн:
хорооллын хойд энгэрээр битүү айлууд бууж байна. баян хошуутай нийлж явах ч газаргүй болсон байна. энэ асуудлаа шийдээчээ тэгэхгүй бол мянга утаагүй зуух, түлш тараагаад нэмэргүй тэр айлууд чинь яг салхин дээр бабришк шатаагаад байх юм. хойд уулруугаа эрүүгийн нөхцөл байдал ч гэж аймар гэсэн. шинэ тависан гэрлийн шонгуудыг нь мөргөөд мөргөөд утсыг нь та*ад хаяцан байна лээ. баянголд нэмж газар өгөхгүй гээ биз дээ. тэр энгэрээрх зомбинуудаа цэгцэл. 22 хороо чинь газар өгөөд байна эсвэл ажлаа хийхгүй байна.
2014-08-21
hotiinhon:
ene huduuniihen hotiig unen zabaaruulj bnaa. uuliin oroid oboorood hog jorlon n diildehgui tatbar abah n zuitei sanal baina shuu
2014-08-21
ulaanbaatarchuudaa:
ulaanbaatar hotin unagan irgenees busad suuliin jiluuded ub-d shiljin rsen irgedees ub-d amidarsniih ni toloo tatbar avdag bolyoo
2014-08-21