Хүний хөгжлийн төв цогцолборыг 17 тэрбумаар барина

img

“Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахаар болжээ.  “Хүний хөгжлийн төв цогцолбор” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл, спорт, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлэх аж.

ө

Төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 17 тэрбум төгрөг байна. “Жам Зам Инвестмент” ХХК  концессийн гэрээ байгуулагдсанаас хойш зургаан сарын хугацаанд ТЭЗҮ, барилгын зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлаа эхлэх юм байна. Концессийн гэрээний хугацаа нийт 30 жил байх бөгөөд концесс эзэмшигч нь “Хүний хөгжлийн төв цогцолбор”-ыг хоёр жилийн хугацаанд барьж, удаах 28 жил ашигласны дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hend ch hereggui gerchilgee
2014-08-21