Гэмтсэн залуу гэрээр эмчлүүлж байна

img

Жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий аймгуудад тодорхой хэмжээний талбайд ойн цэвэрлэгээний ажил хийгддэг бөгөөд энэ хүрээнд тендэрт шалгарсан 2 компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэгээний ажил ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. а Төрхурахийн аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ний 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг н.Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргаж, тэрбээр одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ