Монголд 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ

img

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Ли Руогу тэргүүтэй хүмүүстэй уулзжээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцсон байна. “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч уулзалтын үеэр “Хөгжлийнхөө ид үедээ яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ хэлжээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэдгийг онцолсон байна.

ө

Өмнөд хөрш манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ. БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулжээ. Харин зээлийн хөрөнгөөр орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahaha:
ish chavaa*a pea*a neeree ineedtei har lalruud naad bohir tuslamj chin mgl.d bish 76d l ochih bh .., tegsen hirnee mgl.iin ur l nemegdeed bdag unendee l uruvdultei ard tumenshdee bid..,odoo ingeed mgl.iim tuslamj nertei 76iin halaasand orson munguur haatsaalj ehneesee tumur zamaa taviad boogood ehlene hujaa pea* nar.iin sanaa gj.., ulmaar hyatadiin negen muj boloh ehlelee tavij ter tsagt mgl.iim huh tenger uilah ued ali hediin nuguu 76 n deeremchin altaa avaad arilsan bh bolno.., ard tumen harsaar bj yu ch hiij chadaaguidee mynga hashgichij tsusaar uilaad ch oroitson bh boloh bhdaa huurhii min
2014-08-21
интерномд 99107591 :
• путин, си пин нарыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санаа, бас монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин орос хятадын завсарын монгол гэсэн ном интерномд 99107591 гарчээ. • крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг ану-тай монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,.....бас энэ 2-ын дунд сэргэлэн байж холбох гүүр болж түргэн босож ирэх оночвтой боломжуудыг ч экспертийн хувиар харагүй өгүүлжээ
2014-08-21
иргэн:
энэ 2-ын аль нь монгол хүн бэ.эсвэл 2-уулаа хятад хүмүүс юм уу.
2014-08-21