Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүх бүлэглэн мал хулгайлсан этгээдүүдэд холбогдох хэргийг шийдвэрлэжээ.
х
Э.Бат-Эрдэнэ нарын есөн гэмт этгээд урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны малыг 12 удаагийн давтан үйлдлээр хулгайлж нэр бүхий 16 хохирогчид нийт 111.860.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүхээс тэдний гэм буруугийн хэмжээг харгалзан үзэж, зургаан сараас 11 жил хүртэлх хорих ялаар шийтгэжээ.
о
Уг шийдвэрийн эсрэг давж заалдсан боловч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна. Прокурорын байгууллагаас тэдэнд холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ