Монгол эсгий урлалын баяр болов
Соёл, спорт аялал жуулчлалын яам ивээн тэтгэж, “Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, "ДМД-Монгол ХХК", “Урса Мажор жуулчны бааз”, "Мондижитал" ХХК, “Талбиун жуулчны бааз” хамтран "Монгол эсгий урлалын баяр 2014" арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хужирт сумын хоёрдугаар багийн нутаг Орхоны хөндийн Хүрэмний үзүүр хэмээх газарт зохион байгуулсан байна.
ы
Үндэсний брэнд болох эсгий, эсгий урлалын уламжлалыг сэргээх, олон нийтэд сурталчлан таниулах гол зорилготой энэхүү арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар зэрэг албаны хүмүүсээс гадна Улаанбаатар, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн эсгий, эсгий эдлэлийн гар урлаачид, аялал жуулчлалын тур оператор компаниуд, жуулчны баазууд, гадаад дотоодын жуулчид, нутгийн иргэд нийт 500 гаруй хүн оролцсон аж.
ф
Мөн энэ үеэр Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, хурдан дааганы уралдаанд 20 шандаст хүлэг тоосоо өргөжээ. Эсгийний баярт оролцогчдоос үндэсний хувцастай хамгийн сайхан хос, үндэсний хувцастай хамгийн сайхан залуу, үндэсний хувцастай хамгийн сайхан бүсгүй, үндэсний хувцастай хамгийн хөөрхөн хүүхэд, хамгийн идэвхтэй оролцсон гадаадын жуулчин, нутгийн иргэдээс идэвх, санаачлагатай ажилласан гурван өрхийг тодруулж, шагнаж урамшуулжээ.
өбы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ