Сарлагийн наадмыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ

img

Аялал жуулчлалын улиралд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд үүний нэг нь “Сарлагийн наадам” юм. 10 дахь жилдээ зохиогдож буй уг наадам өнөө жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар болсон юм. Арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

\

Уг арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготой аж. Сарлагийн наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгуулжээ. Арга хэмжээнд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцсоноос гадна Архангай, Баянхонгор аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн нь энэ наадам жил ирэх бүр өргөжиж буйгийн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Мөн наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын 600 гаруй хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид байсан гэнэ.

ы

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болж, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нараа:
жуулчны компаниудад энэ наадмын тов хөтөлбөрийн талаар хэр сайн мэдээлэл өгсөн бэ? үүнийг нэг анхаараад авчаарай. энэ мэтээр сэтгээд, зохион байгуулаад байвад авдарт юм байгаа шүү. амжилт, амжилт
2014-08-21
зочин:
дажгүй л санаа байна шүү. төвд манай хоёрт хамгийн олон сарлаг байдаг газр төвдийнхөн ийм бүтээгдэхүүн хараахан гаргаагүй байгаа. алслагдмал хавчигдмал байдал, буддизмын нууцлан нэгэн ертөнц болохын хувьд тэднийх татдаг бол манайх чинь тэднийхээс шал өөр. энэ болж байна. гэхпээ өөр баяжуулах зүйлийг нэмж олбол бүр сайн даа. 200 нь яг жуулчин мөн үү, энд байдаг нөхдүүд, эсвэл сонирхож буй төслийн гадаад ажилтнууд очсоныг жуулчин гэж бүртгээгүй бол болж байна шүү амжилт
2014-08-21
энхтайван:
сарлагын махаар нөөш/консерв/ хийхэд маш амттай чанартай хоол болдог гэж дуулсан.сарлаг их ашигтай,арчилгаа багатай мал.
2014-08-21