Гадаадын хэвлэл мэдээллийн 80 гаруй төлөөлөгчид сурвалжилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань дагалдан яваа хүмүүсийн хамт манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалыг сурвалжлахаар гадаадын хэвлэл мэдээллийн 80 гаруй төлөөлөгчид дагалдан иржээ. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо Чингис хааны талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлнэ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ