”Гашуунсухайт”-ын боомт хаагдаагүй гэж байна
Австралид болсон үер нүүрсний үнийг тэнгэрт хадааж байна. Өнгөрсөн 7 хоногт Австралийн экспортын коксжих нүүрсний үнэ 80-90 ам долларт хүрчээ. Ингэснээр манай улсад ашигтай гэж эдийн засагчид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Хятад руу нүүрсээ экспортлодог манай улсын эдийн засагт орж ирэх орлого нэмэгдэж байгааг эдийн засагчид хэллээ. Австралид үер болж, нүүрсний эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт нь багасгаж байна. Энэ нь дэлхий дахинд экспортын бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээрээ тэргүүлж байдаг зэсийн баяжмалыг нүүрс гүйцсэн гэсэн үг юм.
Хэрвээ 5 толгой ашиглалтанд орвол монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс болно. Хятад руу гаргах нүүрсний үнэ ч нэмэгдэнэ. Энэ байдлаас болоод Хятадууд Өмнөговийн Гашуун сухайтын боомтоо хаасан гэсэн яриа байна. Үүнийг гаалийн ерөнхий газрын байцаагч үгүйсгэлээ. Дэлхий дахинд нүүрсний үнэ өссөн. Өнгөрсөн 2010 онд Монгол улс 15 сая тонн нүүрс экспортлосон.
Гэхдээ энэ нь 2009 онтой харьцуулахад хэмжээгээрээ өсөөгүй ч, үнийн өсөлтийн хувьд эдийн засагт орох орлого нь нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос экспортын бүтээгдэхүүний 32 хувийг нүүрс дангаараа эзэлж байна гэсэн судалгаа гарсан байна. Дэлхийд коксжсон нүүрсний экспортоороо тэргүүлдэг Австрали улс 2008 онд 125 сая тонн нүүрс гаргасан байдаг. Харин дараа нь АНУ үүнээс 4 дахин бага буюу 32 сая тонн нүүрс гаргажээ.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ