
Монгол цэргийн музейд “Халхын гол-75” үзэсгэлэн гарч байна. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан үзэсгэлэнд Халхын голын дайны ул мөрийг өгүүлэх биет өв, гэрэл зураг, кино дүрс бичлэг, энэхүү дайнаас төрсөн монгол, оросын баатрууд, зэр зэвсэг зэрэг 200 гаруй үзмэр дэлгэгджээ. Үзэсгэлэн Халхын голын дайн үүссэн учир шалтгаан, эхлэл буюу тавдугаар сарын байлдаан, Монголын түүхэнд төдийгүй дэлхийд тооцогдох хамгийн их онгоц тэнгэрт байлдсан онцлогийг өгүүлэх агаарын байлдааны өрнөл-Баянцагааны тулалдаан, Ерөнхий давшилт, төгсгөл, аугаа ялалтыг мөнхөлсөн нь гэсэн бүлэг хэсгүүдээс бүрдэж байгаа аж.
ө
“Халхын гол-75” үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Үүний дараа залуу зураачдын уран бүтээлчдийн Халхын голын дайнтай холбогдолтой бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ