
"Монголчууд ба газрын зураг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал маргааш 9:00 цагт Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн байранд болно. Эрдэм шинжилгээний бага газрын зураг, газар усны нэр судлалын чиглэлээр ажилладаг Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Польш улсын эрдэмтэд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Түүхийн Хүрээлэн, Японы Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын салбарын хамтран зохион байгуулж буй энэхүү хурлаар Монголын түүх, хэл бичиг түүний дотор монголчуудын хийсэн газрын зургийн талаар ярилцана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ