Н.Алтанхуягийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн одоо ч үргэлжилж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өндөр дээд хэмжээний айчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт угтан авсан. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод жаран таван жилийг өнгөрөөж буй бөгөөд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, Си даргын Монголд хийж буй өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүнгийн эхлэл өнгөрсөн жилийн Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаас эхлэлтэй гэж хэлж болно. Ер нь хоёр орны ирэх хорин жилийн харилцаа, хамтын ажиллагааг Н.Алтанхуяг сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр тодорхойлогдсон юм. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр "Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг баталсан. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалаар шийдэгдсэн эдийн засгийн бас нэг чухал асуудал нь "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг үзэглэсэн явдал. Үүний хүрээнд 50 сая юанийн буцалтгүй тусламжийг их гүрнээс бэлэглэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү хөрөнгийг хоёр улсын Засгийн  газрын тохиролцсон төслүүдэд зарцуулахаар болсон билээ.

1

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлал, БНХАУ-ын дарга Си Зиньпиний хийж буй айлчлалын үр дүн нь хоёр улсын харилцааг шинэ дээд түвшинд гаргах хөшүүрэг болохоос гадна  өдгөө харилцан ашигтай, хамтаар хожих чухал гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэх явдал юм. Тиймдээ ч  Си Зиньпин даргын энэхүү айлчлалыг Монгол Улс олон жилийн турш ярьж ирсэн гол том зорилгуудаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн одоо ч үргэлжилж байна гэж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гоцлол:
гоцлон дуулагч болох хэрэггүй үе үеийн монгол төрийн зүтгэлтнүүдийн ажлын үр дүн болсон гадаад харилцааны асуудлыг хувьчлах хэрэггүй. их бага асуудалд хувийн эрх ашигаа товойлгон хавчуулж явах хэрэггүй хэн юу хийв гэдгийг ард түмэн жигнээд дүгнэчихнэ.
2014-08-22
baagii:
бид санаа зовж болно, гэхдээ элдвээр хэлдэгээ болимоор, элбэгдорж ерөнхийлөгчийн нэр нүүр байлаа ч ерөнхий сайдын үүрэг байж л таараа, монгол түмнийхээ төлөө хийж байгаа зүйл зөндөө л байна ш дээ, бид чинь сайн зүйлээ ховор мэдэж харж, муу зүйлээ л сайн мэддэг болж, амны билгээс ашдын билэг гэдэг сайн юм хүсэж бодож байвал сайхан болж таараа шүү дээ, улс орон маань улам сайхан болж иргэдийн маань амьдрал улам өөдөө болно хүн болгон хичээвэл шүү ээ!!!!!!!!!!!!!!!!! итгэл хэрэгтэй, монголд ганц ерөнхийлөгч, ганц ерөнхий сайд зөвхөн ажилладаггүй, хүн бүхний хичээнгүй монголоо гэсэн баймааж л урагшилна. yag zov 100 huvi sanaa niilj bna. neg hunii huch yu ch bish hamtaaraa neg zug harj zutgej baij amjiltad hurne.
2014-08-22
зочин:
бид санаа зовж болно, гэхдээ элдвээр хэлдэгээ болимоор, элбэгдорж ерөнхийлөгчийн нэр нүүр байлаа ч ерөнхий сайдын үүрэг байж л таараа, монгол түмнийхээ төлөө хийж байгаа зүйл зөндөө л байна ш дээ, бид чинь сайн зүйлээ ховор мэдэж харж, муу зүйлээ л сайн мэддэг болж, амны билгээс ашдын билэг гэдэг сайн юм хүсэж бодож байвал сайхан болж таараа шүү дээ, улс орон маань улам сайхан болж иргэдийн маань амьдрал улам өөдөө болно хүн болгон хичээвэл шүү ээ!!!!!!!!!!!!!!!!! итгэл хэрэгтэй, монголд ганц ерөнхийлөгч, ганц ерөнхий сайд зөвхөн ажилладаггүй, хүн бүхний хичээнгүй монголоо гэсэн баймааж л урагшилна.
2014-08-22
алтанхуяг:
гор нь хэзээ гарах болдоо. монгол түмний төлөө чин сэтгэлээсээ юм хийх нь юу л бол. хэт их баяжаад дараа нь тэрийгээ аваад үхэх үү. офшордоод үхэх юм болов уу
2014-08-22
tulgaa:
altan huayg saiddad amjilt hvsie
2014-08-21
rolander:
eronhii said altanhuayg ,oiriin 24 jild garaagui ,ajil heregch ,engiin daruu udirdagch
2014-08-21
ulzii:
altanhuyag ch yu ve. elbegeegiin ner nuur l bgaa bolohoos a-g hen tooj hudluh ve. hormoi toirson bodoltoi amitan.
2014-08-21
интерномд 99107591:
• путин, си пин нарыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санаа, бас монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин орос хятадын завсарын монгол гэсэн ном интерномд 99107591 гарчээ. • крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг ану-тай монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,.....бас энэ 2-ын дунд сэргэлэн байж холбох гүүр болж түргэн босож ирэх оночвтой боломжуудыг ч экспертийн хувиар харагүй өгүүлжээ
2014-08-21
ubman:
manan giinhan altanhuyagiig taivan aijliig n hiilgeerei
2014-08-21