Хятадад ял эдэлж байгаа иргэнээ шилжүүлэн авна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийх  төрийн айлчлал албан ёсоор эхэллээ. Эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээр хийж байна.  Монгол Улсад хийж буй БНХАУ-ын даргын айлчлал хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргана гэж  олон улс ажиглаж байгаа. Айлчлалын хүрээнд нийтдээ 11 гэрээ хэлэлцээрийг хоёр тал үзэглэхээр төлөвлөжээ. Хэлэлцээрийн үеэр манай талаас Монгол Улсын гурав дахь хөршид хүндэтгэлтэй хандах, гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг харгалзах, тус улсад ял эдэлж байгаа манай улсын иргэдийг цаазын ялаас хэлтрүүлэх зэрэг асуудлыг тавих юм билээ. Түүнчлэн хэлэлцээрээр ялтан шилжүүлэх, транзит тээвэр, шингэрүүлсэн хий, эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд  үзэглэхээр төлөвлөжээ.

а

Эдүгээ зарим яаман дээр Хятад улстай зарим салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, Хуульзүйн яаманд   “Ялтан шилжүүлэх тухай хоёр улс хоорондын гэрээний батламж жуух бичгийг солилцсон тухай протоколд  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар гарын үсэг зураад байна. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 дахь өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж.

ө

Монгол Улсын иргэд 21 оронд хорих ял эдэлж байгаагаас хамгийн их нь БНХАУ-д ял эдэлж байна. БНХАУ-д одоогийн байдлаар гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн 41, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 16, Макаод 1 Монгол Улсын иргэн байгаа бөгөөд үүнээс зөвхөн хар тамхины хэрэгт холбогдон хорих ял шийтгүүлсэн нийт 36 иргэн байна. БНХАУ-д хорих ял эдэлж буй нийт 14 монгол иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ манай улс  БНХАУ-ын талд одоогоор хүргүүлээд байгаа аж.

ө

Мөн  үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.

а

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pkxny :
боожгой тэмүүжин
2014-08-21
интерномд 99107591 :
• путин, си пин нарыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санаа, бас монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин орос хятадын завсарын монгол гэсэн ном интерномд 99107591 гарчээ. • крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг ану-тай монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,.....бас энэ 2-ын дунд сэргэлэн байж холбох гүүр болж түргэн босож ирэх оночвтой боломжуудыг ч экспертийн хувиар харагүй өгүүлжээ
2014-08-21