Си Зиньпинийг Улс төрийн товчооны хоёр гишүүн дагалджээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хятадын төрийн тэргүүн Си Зиньпиний айлчлалын бүрэлдэхүүнд өргөн хүрээг хамарч байгаа юм.БНХАУ-ын дарга Си Зиньпинийг дагалдан Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны хоёр гишүүн иржээ.
х
Тус айлчлалын бүрэлдэхүүнд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Бодлого төлөвлөлт судалгааны тэнхимийн эрхлэгч Ван Хунин, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын хэлтсийн нарийн бичгийн дарга, Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаньшу, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жаньшу, Гадаад хэргийн сайд Ван И, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Сюй Шаоши, Худалдааны сайд Гао Хучөн, Төв хорооны Санхүүгийн удирдах ажлын хэсгийн албаны дарга, Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Лю Хө, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Элчин сайдын гэргий Жан Лэйлэй, Төв Хорооны Тамгын газрын дэд дарга, БНХАУ-ын даргын ажлын албаны дарга Дин Сюэсян, Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао нар тус тус багтжээ.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ