Си Зиньпин: Харилцан итгэлтэй, сайн түнш байхад бэлэн байна

img

БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийж байгаа төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээр  хийж,  бусад салбарт хамтран ажиллах нийт 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Дараагаар нь хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн төвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал санал нэгдлээ.

а

Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийсэн. Уулзалт хэлэлцээр найрсаг, элгэсэг дотно уур амьсгалд боллоо. Хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрсэн. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондох  харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэж үзэж,  цаашид уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпиний айлчлалын үеэр бид харилцан сонирхсон болон олон улс бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох болно. БНХАУ Монгол Улсыг АПЕК - Ази, Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхэд их анхаарал тавьж онцгойлон дэмжиж байгааг хэлэхэд таатай байна” хэмээсэн юм. Үүний дараагаар БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдээлэл хийлээ.

х

БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдээлэлдээ:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад Монголын харилцаа, бүхий л салбарын хамтын ажиллагаанд харилцан сонирхсон олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээтэй санал солилцон, олон чухал тохиролцоонд хүрлээ. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн туршид найрамдалт хамтын ажиллагаа хоёр улсын харилцааны гол онцлог суурь байдаг юм. Ялангуяа 1994 онд хоёр тал Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэчлэлийн хэлэлцээрээр дараагийн 20 жилийн туршид нөгөө талын сонгосон улс төрийн тогтолцоо, хөгжлийн замыг чин сэтгэлээр хүндэтгэж ирсээр байна.  Бие биенхээ язгуур эрх ашиг, анхаарал хандуулсан асуудал дээр чин сэтгэлээр харилцан бодолцож ирлээ. Ингэснээр Хятад Монголын харилцаа тасралтгүй шинэ амжилттай байлаа.

х

Албан ёсны хэлэлцээрийн үеэр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор тохиролцлоо. Хятад, Монголын ард түмэнд хандсан найрамдлыг илэрхийлэхийн тулд, Хятад, Монгол Улсын хөгжил дэвшилд  дэмжлэг үзүүлэхийн тулд би Хятадын Засгийн газрыг төлөөлж, Хятад Монголын хамтын ажиллагааны хэд хэдэн төслүүдийг зарлалаа. Үүнд эдийн засаг, техник, боловсон хүчний байгууллагуудын талаар дэмжлэг үзүүлэх төслүүд байгаа. Миний энэ удаагийн айлчлал хоёрхон өдрийн хугацаатай. Богинохон ч гэсэн амжилт ололт ихтэй боллоо. Хятад Монголын найрсаг харилцааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дараах асуудлаар тохиролцоонд хүрлээ. Үүнд улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.  Хоёр улсын удирдагч нар цаашдаа стратегигийн  холбоог нэмэгдүүлэх болохоор ирэх 11 дүгээр сард Хятадад очиж,  дээд хэмжээний уулзалтын үеэр болох дэд бүтцийн харилцааг хөгжүүлэх сэдэвт яриа хэлэлцээнд урьж байна. Хоёр тал гадаад харилцаа, батлах хамгаалах салбарын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно. Хоёр тал нийтлэг улс төр, аюулгүй байдлын эрх ашгийг хамгаална. Мөн худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа иж бүрнээр хөгжүүлнэ. Монголын тал далайн боомт, транзит тээвэр гэх мэт асуудалд зөв, зохистой шийдвэрт хүрч чадсан.

х

Цаашдаа Хятад, Монголын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, дэд бүтцийн зөвлөлийг байгуулан ажиллаж, дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлвэл 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээ 10 тэрбум ам.долларт хүрэх болно. Хятадын тал цаашдаа далайн боомт, транзит тээвэр зэрэгт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Уул уурхай, хилийн боомтын хамтын ажиллагааг эрчимүүлэх юм. Хоёр талын чөлөөт бүсийн хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцлоо. Ирэх таван жилийн турш Хятадын талаас Монголын талд 1000 оюутны сургалтын квот олгох болно. Мөн 500 цэргийн албан хаагчийг сургах юм. Түүнчлэн 250 Монголын сэтгүүлчдийг Хятадад айлчлахыг урина. Цаашид олон улсын салбарт хамтран ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачлагыг дэмжиж байна. Хоёр улс цаашдаа “Торгоны зам”-ын эдийн засгийн бүс санаачлан хамтын ажиллагаагаа явуулах болно. Хятад Улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хятадын тал Монголын талтай хамт харилцан итгэлтэй, хариуцлагатай байх сайн хөрш, сайн найз, сайн түнш байхад бэлэн байна. Цаашид харилцан дэмжиж, харилцан тусалж, хамтран ажиллая гэлээ.

х

Ийнхүү энэ өдрийн айлчлалын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

х

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боогий:
мэрж хэвтүүлэхгүйн төлөө хүн бүр сэрж сэтгэж бие биенээ идлээ уулаа гэж хардахгүй ажлыг нь хийлгэж дэмждэг баймаар байна шүү, бид нэг байж, нягтарч улс орноо, гэрээ, өөрсдийгөө хөгжүүлэхийн төлөө нэгэн сэтгэлтэй болмоор байнаа, бид л хөгжүүлэхгүй бол хэн бидний өмнөөс хөгжүүлэх юм??? дандаа муу юм бодохын оронд гэрэлтэй гэгээлэг сайхан зүйл бодож, юм хийсэн нэгнээ , бие биенээ хөхүүлэн дэмждэг байя монголчууд аа.
2014-08-22
zochin:
armiin alban haagchdiig urd horshid surgana gedeg ny als hetdee muu yr dagavartai alham bolno gedgiig manai udirdlaguud, zg anhaarna buizaa. oor ulsad surgah bolomj bishgyi ih baigaa shyy.
2014-08-22
zochin:
setgie serie gej yarisaar bgaad dotroosoo yalzarch omhiirch duuslaa. ene bolomj bol barag suulchiin bolomj. ene 2 ih gurnees uhaalgaar hamtarch ajillaj chadval hogjil bolon tusgaar togtnoloo ulam batalgaajuulj chadah bolno. eronhiilogchdoo amjilt huseh heregtei mon husie.
2014-08-22
sermeer bn :
mongol uls hevelsen dollar, une tsenee aldah munguguur bayan mongol bolohgui tiim munguuur yahiim be? mongolchuud bid eh oron maani bugdiig nuurs, alt, erdem, huls hudulmuruuruu, bayalgaaraa tuluj baidag. deer ni zeeliin munguur uls turchid idsen muu zam hiilgehuu? bid gadnaas europ-n uildver shine technologie avmaar bn. uursduu uildverleed uurtuu huuhduuddee udam ugsaandaa huch uls uldeeh.., bid mongol tugruguu hanshtai mungun temdegt bolgomoor bn. eh ornoo urdardaad hairlaad bn uu esvel harmaanaas ur*g mungunii erhend orood bn uu. hyatadiin darga ersend neeh hul aldaad baih ni tuuhiin umnu bid yamar sul bolsonoo haruulaj bn. odoo tsagt sain setgej baij ulsaa ediin zasagiin hund baidalaas gargana. bugd uhaalagaar setgemeer sermeer bn.
2014-08-22
good luck:
ene ailchlal dotroosoo yalzarch bui manai ulsad mash heregtei ailchlal bolj bgaa shuu. manaihan hyataduudad ch bish, russia, usa ch bish oorsdoo baigaa yumaa huvaaj zavshij hagalan butargaj idej bgaa. uhaalag baij chadval manai ulsiig ene financial crisisees gargah suulchiin bolomj. hervee ene 2 hurshiin heleltseer amjiltgui bolvil bi shuud gadag* yavj amidarna erthen.
2014-08-21
sain naiz:
sain naizaa sain naizaa gj baigaad l neg medhed merj hevtenedee...hehehe
2014-08-21