Бороотой
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, хадланчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
l
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон Дорнод монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
j
Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 10 хэм дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ