Айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

img

БНХАУ-ын Дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

n

Түүний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хөтөлбөр ёсоор 09:30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана. 10:10 цагт УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана.10:45 цагт УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэлнэ.

j

Мөн 15:30 цагт БНХАУ-ын дарга Си Зиньпин Туушин зочид буудлын V давхарт дэлгэгдэх “Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хүрээнд зохион байгуулж буй бэсрэг наадам 16:30 цагт Чингисийн хүрээ жуулчны баазад эхэлнэ.  БНХАУ-ын дарга Си Зиньпин 17:30 цагт Улаанбаатараас хөдөлнө гэсэн хуваарьтай байна.

j

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ