ТЕГ-ын дуусаагүй барилгын дуудлага худалдааг дахин зарлана

img

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 05-өдрийн 439 дүгээр тогтоолоор “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.

s

“Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн 6 дахь удаагийн нээлттэй дуудлага худалдаа өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болсон байна. Дуудлага худалдаанд хоёр оролцогч материал ирүүлснээс нэг оролцогчийн материал дутуу, мөн тухайн оролцогч өөрийн биеэр ирээгүй тул нэг оролцогч, гурван ажиглагч оролцсон аж. Өөрөөр хэлбэл нэг оролцогч ирсэн тул дуудлага худалдааг явагдаагүйд тооцож, хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэжээ.

s

Иймд Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу дуудлага худалдааг өдөр тутмын сонин, хэвлэлээр зарласнаас хойш 14 хоногийн дараа нээлттэйгээр дахин зохион байгуулах юм байна.

s

Дашрамд дуулгахад, “Тагнуулын ерөнхий газрын  төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн анхны үнэ 13,5 тэрбум төгрөг байсан бөгөөд гурав дахь дуудлага худалдааны үеэр доод үнийг 10,8 тэрбум төгрөг болгон бууруулсан ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
2016 ond baiguulagdah daraagiin zasgiin gazar erguuleed tur-d butsaan avahgui gesen batalgaa gargaj uguhgui bol avah hun oldohgui dee
2014-08-22