Шүүхийн шатнаас оргосон 11 хүнийг баривчилжээ

img

Тахарын ерөнхий газар өнгөрсөн сарын 20-ноос эхлэн шүүхийн шатнаас оргон зайлсан ялтанг эрэн сурвалжилж эхэлсэн аж. Өнөөдрийг хүртэл шүүхийн шатнаас оргосон 48 хүнийг эрэн сурвалжилж, тэдгээрээс 11 хүнийг нь баривчилсан аж. Баривчлагдсан иргэдийн дунд онц хүнд ял сонсоод 7 жил ор сураггүй байсан хүн ч байгаа гэнэ.

ыц

Тухайлбал, 2014.5.9 Өмнөговь аймгийн сум дундын шүүхээс шүүн таслах ажиллагааны үед оргон зайлсан О.Шинэбаярыг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна.  Тэрбээр Эрүүгийн хуулийн 145.2-р зүйл ангиар ял сонсоод байсан юм. Харин Г.Ганзоригийн хувьд долоон жилийн турш эрэн сурвалжлагдаад байсан бөгөөд О.Шинэбаяртай нэг өдөр баривчлагдсан байна.  Г.Ганзориг нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 147.2-р зүйл ангиар ял сонсоод байсан бөгөөд мөн л шүүн таслах ажиллагааны үеэр оргон зайлсан юм байна.

бы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorgio:
ajlin amjilt khysie de
2014-08-26
зочин:
өнгөрсөн сар гэхээр 7 сараас эрэн сурвалжлах ажил хийж байгаа гэхэд сайн байна шүү
2014-08-23