УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан 10.45 цагт эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 10 цаг 45 минутад эхэлнэ.
х
УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээсний дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин УИХ-ын гишүүд, монголын ард түмэнд хандаж үг хэлнэ. Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг хааж үг хэлэх юм.
о
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Даргын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцоно.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ