2000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

img

Бүгд Найрамдах Хятад Улсын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын өдрүүдэд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, зохион байгуулалтын дээд түвшинд 2000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

х

Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Төрийн ордон, Чингисийн талбай, Соёлын төв өргөө, Туушин зочид буудал, Амарын гудамж, Энх тайваны өргөн чөлөөний замуудад явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд тодорхой хугацааны хязгаарлалт хийгдэнэ. Иймд  иргэд, олон нийтийг цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн хүлээцтэй хандаж, хөдөлгөөнд оролцохыг ЦЕГ-аас анхааруулж байна. Харин хөтөлбөрийн хүрээн дэх газруудаас бусад замуудад замын хөдөлгөөн хэвийн, автомашины дугаарын хязгаарлалтын журмыг баримтлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа аж.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ