Си Зиньпин чуулганы хуралдаанд үг хэлж байна

img

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэллээ. Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын  төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцож байна.

р

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин танд УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе хэмээн  УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээлээ.

о

Үүний дараагаар БНХАУ-ын дарга Си Зиньпин монголын ард түмэнд хандаж үг хэлж байна.

о

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ