“Хавиргын булаг”
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт орших Хавиргын булаг хэмээх цэнгэг уст булгийн энэ сарын 13-ний өдрийн хэсэгхэн хоромын зураглалыг хүргэж байна. Хавиргын булаг хэдэн жилийн өмнө 10 км үргэлжилдэг байсан ч хоёр жилийн өмнөөс "Одкон" холдингийн захирал ногооны талбай байгуулснаар ус нь татарч эхэлсэн гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм.
ы
Учир нь тус компани Хавиргын булгийн дунд хэсэгт зургаан тоннын ёмкость байрлуулж, усыг нь хурааж ногооны талбайгаа усалдаг гэнэ. Булгийн усыг голоос нь тасалснаас жамаараа эргэлтэд орж, өөрийгөө нөхөх боломжгүй болсноос ердөө 300 метр газар арай ядан урсах болсон аж. Онгончууд хэдэн үеэрээ ундаалж ирсэн Хавиргын булгийн ус дундрахад уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж буй гадаадын компанийн нөлөөлөл ч бий гэдгийг нутгийн иргэд тодотгож байсан юм.
ый
Ямартаа ч, өнгөрсөн онд тус сумын 90 жилийн ой тохиож, ойн хүрээнд Хавиргын булгийн ус урсдаг шугам хоолой болон ойр орчмыг нь шинэчлэн засч янзалсан гэнэ. Хавиргын булгийн ус өдөр бүр, өглөө оройгүй тасралтгүй урсан гарч буйг харахад “Хайран ус” хэмээн харамсах сэтгэл төрснөө нуух юун. Учир нь говийн бүс нутагт орших зэргэлдээх сумдад ус гэдэг чандмань эрдэнэ болсон. Хамгийн гол нь байгаль дэлхийн “бэлэг” болсон цэвэр усыг хайрлаж, хадгалж, зөв зохистой ашиглаж гэмээнэ хойч үедээ үлдээх чухал өв болно гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ