“Түүхэн айлчлал” марк хэвлэгджээ

img

“Монгол шуудан” ТӨХК-иас “Түүхэн айлчлал” сэдэвт маркийг шинээр хэвлэн гаргасан байна. Энэхүү маркийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн түүхэн айлчлалыг билэгдэн хийсэн ба нийт 10 мянган ширхэгийг хэвлэжээ.

р

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан билээ.

р

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ