Си Зиньпин : Монгол Улсад хөгжих орон зай өгөхөд Хятад улс бэлэн байна

img

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган боллоо. Хүндэтгэлийн чуулганы хуралдаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын  төрийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа зочид төлөөлөгчид оролцсон юм.

6

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин танд УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе” хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдааныг нээв.

6

Үүний дараагаар БНХАУ-ын дарга Си Зиньпин монголын ард түмэнд хандаж үг хэллээ. Тэрбээр:

6

-Өнөөдөр Монгол Улсын их хуралд зочилж, та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та нараар дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны хүсэн ерөөе. Би 2008 онд Хятадын дэд дарга байхдаа Монголд айлчилж байсан. Зургаан жилийн дараа анх удаа БНХАУ-ын даргын хувьд айлчилж байна. Танай улсын нэрт зохиолч Д.Нацагдоржийн "Миний нутаг"  шүлгэнд "Хэнтий хангай саяны өндөр сайхан нуруунууд, Хойд зүгийн ой хөвчийн уулнууд, Мэнэн шарга номины өргөн их говиуд, Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд" гэсэн сайхан мөрүүд байдаг. Би энэ  сайхан шүлгэнд дуртай.

6

Ажилсаг Монголын ард түмэн асар их амжилт олжээ

6

Улаанбаатар хотод онгоцны буудлаас ирэхдээ шинэ шинэ барилга харсан. Ажилсаг Монголын ард түмэнд асар их амжилт олсонд баяр хүргэе. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээр хийсэн. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад Монголын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Хятад Монгол улс харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэхээр боллоо. "Хүний сайныг ханилж, морины сайныг унаж мэднэ". Танай улсаас шинэ Хятад улсад оруулсан  дэмжлэгийг мартахгүй. Хятад Монголын найрсаг харилцааны гэрээний дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэнэ.

6

Хятад Монголын харилцаа өндөр түвшинд гарна. Өнгөрсөн 20 жилийн турш Хятад Монголын өндөр дээд харилцаа эрчимтэй хөгжиж, олон жилийн турш танай улсын хамгийн том хөрөнгө оруулагч байхыг эрмэлзсээр ирсэн. Хятад Монголын иж бүрэн стратегийн харилцаа тогтоох цаг ирж байна. Хятад Монгол хоёр бол уул усаар холбогдох найрсаг хөрш мөн. Хятад, Монгол Улсын дипломат харилцааны 25, найрсаг харилцааны 20 жил тохиож байна. Хятад, Монголын харилцааг улам их өндөр түвшинд гаргах хэрэгтэй байна.

Олон улсын нөхцөл байдал харилцан туслалцах сайн хөрш байх ёстой. Олон улсын нөхцөлд ямар ч өөрчлөлт гарсан хоёр улс стратегийн түншлэлийн хүрээнд нөгөө талынхаа хүсэлтийг бодолцох ёстой. Хоёр улсын удирдагч нар төрөл бүрийн шугамаар уулзалт хийж, стратегийн харилцааг эрчимжүүлж, улс төрийн харилцааг эрчимжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх 11 дүгээр сард болох АПЕК-ийн өндөр дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьж байна. УИХ-ын даргыг БНХАУ-д албан ёсоор айлчлахыг урьж байна. Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэхийг Хятад улс хүсч байна. НҮБ, АСЕАН-д Монголын тал хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монголын талын санаалчилсан “Талын зам”-д нааштай хандаж байна. Азийн дэд бүтцийн банк зэрэг шинэ салбарт хамтран ажиллаж, хамтран хөгжиж, харилцан ашигтай хожиж сайн түнш болох ёстой. Хятадын тал зах зээл, дэд бүтэц, замаар давуу тал бий. Монгол Улстай хамтран ажиллах бололцоотой.  Хятад Улсын тасралтгүй хөгжил нь Монгол Улсыг дэмжсэн хамтын хөгжил байх болно.

6

Хятад,  Монголын иж бүрэн түншлэлийн харилцаа хурдан морь шиг хөгжинө гэдэгт итгэлтэй байна

6

2020 он гэхэд хоёр талын бараа эргэлт 10 тэрбум ам.доллар болохоор тохиролцоонд хүрсэн. Хүн мэдвэл явахад амар, хэлэлцэхэд амар. Өчигдөр би Ерөнхийлөгч хэлэлцээр хийхэд иргэдийн солилцоог идэвхижүүлэх, залуус, хэвлэл мэдээллийн солилцоог үргэлжлүүлэхээр тохиролцов. Хятадын тал ирэх таван жилд Монголын цэрэгт 500 оюутан сургаж, 250 сэтгүүлчид айлчлахыг урьж байна.  Хятадын тал Монголын талд шилдэг 25 кино бэлэглэнэ. Хоёр ард түмний найрамдалд чухал түлхэц болно гэж найдаж байна. Хятадын ард түмэн 200 жилийн зорилт биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа. Монгол Улс өөрийн орны шинэчлэл, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилт цэцэглэлтэд хүчин зүтгэж байна. Монголын ард түмний зүүдэнд Монголын зүүд бий. Хятад улс шинэчлэл, бүтээн байгуулалтдаа Монгол Улсыг оруулсан нь Монголын хөгжил дэвшилд нөлөө өгнө. 200 жилийн зорилтыг биелүүлэх нь амархан хэрэг биш. Яагаад гэвэл бид 1.3 тэрбум хүн амтай. Туулах зам хол байгааг тодорхой мэдэрч байна. Бид удаан хугацаанд тасралтгүй хамтрах хэрэгтэй. Хятад улс тасралтгүй хөгжих явцад зарим улс заналхийлэл хийх вий гэсэн сэрэмжилсэн зүйл гарч байна. Энэ бол буруу ойлголт. Хятад улс энх тайвныг эрхэмлэнэ. Зөрчил маргааныг яриа хэлэлцээ, энх тайвны замаар асуудлыг шийдвэрлэнэ. Бид өөрийн үзэл бодлыг бусдад тулгахгүй. Өөрийн үзэл бодлогыг ч бас Хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй. Хятад улс энх тайвныг эрхэмлэнэ. 5000 жилийн хөгжлийн явцад Хятадын үндэстнүүд энх тайвныг эрхэмлэх, өөрийн хүсэхгүй зүйлийг бусдад тулгахгүй зарчмыг баримтлан хөгжиж ирсэн. Бид дийлэнх хөршүүддээ түншлэлийн харилцаа тогтоосон юм. Цаашид ч хөршүүддээ найрсгаар харьцаж, энхтайвнаар зэрэгцэн оршиж, хөршүүдээ баян чинээлэг болгохын төлөө байдаг. Хамт байвал гал бадарна. Монгол Улсад хөгжих орон зай өгөхөд Хятад улс бэлэн байна. Хятад улсын хөгжлийн машинд Монгол Улс орвол баярлана. Ганцаар явбал хурдан, олноор явбал хол явна гэдэг үг бий. Хятад улс амлалтаа заавал хэрэгжүүлнэ.  Монголчууд "Айл хүний амь нэг, саахал хүний санаа нэг" гэдэг. Хятад улс сайн хөршийг алтаар солихгүй гэдэг. Хятад улс олон хөрштэй. Үүнийг нандин эрдэнэ гэж үзэж байна.

6

Энэ удаагийн айлчлалд Хятад, Монголын ард түмний сэтгэлд шингэсэн гэж үзэж байна. Хоёр ард түмний дэмжлэгээр хоёр орны харилцаа улам сайхан болно гэж найдаж байгаа. Энэ жил морин жил. Морин хүчтэй байдлын бэлгэ тэмдэг. Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Хятад Монголын иж бүрэн түншлэлийн харилцаа хурдан морь шиг хөгжихийг хүсч байна гэлээ.

6

Ингээд УИХ-ын дарга З.Энхболд "Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдаанд халуун дотно найрсаг үг хэлсэнд талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хөдөө аж ахуй, төмөр зам, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Томоохон төслүүдийг хамтран хөгжүүлэх нь хоёр улсын харилцаанд харилцан ашигтай юм. Үүгээр хүндэтгэлийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье” гэлээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

миру мир:
энэ хүн даанч өнгөцхөн харжээ харамсалтай манай авилгачид хулгайчид нь хувааж идчихээд ард түмэн нь хоосон хоцорсоныг энэ хүн анзаарсангүй хятададаа очиж байгаад ойлгох байхаа тэр хөгжил дэвшил гээд байгаа барилгуудад чинь жирийн иргэд нь орж чаддагүй юм гээд хэлээд өгөх юмсан бидэнд хятадаас сурах юм даан ч их байх юм даа даанч сүүлийн 20 гаран жил парламентын засаглал нэртэй авилгачин хулгайч тагнуул * манякуудыг мэдсээр байж гаргаснаас ийм байдалд өнөөдөр хүрчихээд байгаа нь эмгэнэл даруйхан ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна үүнийг удирдаад чиглүүлээд өгөх зоригтой аавын хүү ээжийн охин байна уу дэмжих хүн дэндүү олон байна даа
2014-08-22
зочин бм:
зүгээр байхад нь хардаад болгоомжлоод айгаад байгаа улсуудад ингэж тов тодорхой хэлэхээс өөр яахав дээ. одоо манай улс, ард иргэд өөрсдөдөө хий хоосон "мангас" төсөөлж айдас бий болгочихоод хийрхэж байснаас мөнхийн хөрш хятадын хөгжлөөс суралцаж хамтдаа хөгжих хэрэгтэй байна.
2014-08-22
alsiig harj baina:
urd hursh alsiig harj 200 jiliin hugjliin zorilt tavij ajillaj baina. mongol ene tusrhlagiig avch yadaj 40 jileer hugjuuleh bodlogo strategee todorhoiloh ni zuitei yum daa. 4-hen jileer bodood hugjil irehgui.
2014-08-22
alsiig harj baina:
urd hursh alsiig harj 200 jiliin hugjliin zorilt tavij ajillaj baina. mongol ene tusrhlagiig avch yadaj 40 jileer hugjuuleh bodlogo strategee todorhoiloh ni zuitei yum daa. 4-hen jileer bodood hugjil irehgui.
2014-08-22
mongol:
ted strategiee 200 jileer tavisan bna. manaikh 100 honogoor. yalgaa bna aaa
2014-08-22
mongol:
25 bish 65 bhaa. hezee ch gej hezee ch bitgii hel.....!
2014-08-22
иргэн:
орчуулга н муу юм билээ
2014-08-22
shudraga mongol:
хятадын ард түмэн 200 жилийн зорилт биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа. ene yu gesen ig be? oilgosongui !!!!!!
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
зочин:
бид хэзээчтэлэх бодлого явуулахгүй- гэж си зинь хэллээ тажикистан хятадад өгөх өрөндөө газар нутгаа булаалгасан бна хятадын цэргүүд тажикистанд цөмрөн орсон мэдээ байна энэ хятад хүний санааюм
2014-08-22
hyatad:
kunziin surgaal uneheer nevt unertej baina. hyatad humuus ajilsag daruu humuus.
2014-08-22
irgen:
hariltsan ashigtai hogjvol saihan l bna
2014-08-22