Сүхбаатар аймагт аянганаас хээрийн түймэр гарчээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын хоёрдугаар багийн нутаг “Их жамс”, “Хар торын голын бэлчир”-т /сумаас баруун зүгт 70 км-т/ энэ сарын 19-нд ойн түймэр гарсан тул аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид түймрийн голомтонд ажиллаж байна.
s
Харин Сүхбаатар аймгийн нутагт өчигдөр аянганаас үүдэн хэд хэдэн сумдад хээрийн түймэр гарсныг унтраажээ. Тухайлбал, Дарьганга сумын хоёрдугаар багийн нутаг “Ламт” гэдэг газар /сумаас зүүн зүгт 50 км-т/ аянганаас хээрийн түймэр гарч, Онгон суман дахь Хилийн цэргийн 0184-р ангийн 8-р заставын албан хаагчид ажиллаж түймрийг унтраасан байна.
s
Мөн тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутаг “Дөрт” гэдэг газар /сумаас урд зүгт 50 км-т/ аянганаас хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр орон нутгийн иргэд ажиллаж унтраасан байна. Түүнчлэн тус аймгийн Асгат сумын хоёрдугаар багийн нутаг “Ар цахилдаг” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 70 км-т/ аянганаас хээрийн түймэр гарсан тул аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж унтрааасан байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ