“Эх орон-36” хөтөлбөрийн хаалт боллоо

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга, “Иргэн та-Баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа нарын санаачилгаар хүүхэд өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх зорилготой “Эх орон-36” хөтөлбөр өчигдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хаалтын ажиллагаагаа хийлээ.
ы
Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээнд энэ жил улсын хэмжээний 10 мянга гаруй хүүхэд хамрагдсан нь өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. Хаалтын арга хэмжээнд нийт 560 гаруй хүүхэд оролцож өөрсдийн сурч мэдсэн зүйлээ үзүүлэх тоглолтоор харууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гал түймрийн аюул тохиолсон үед биеэ хэрхэн хамгаалах, анхны тусламж хэрхэн үзүүлэх зэрэг 36 төрлийн чадварыг 36 цагт суралцаж эзэмшсэн байна.
бөы
Энэ удаагийн хөтөлбөрт Булган, Завхан, Дорнод, Дундговь, Архангай аймгийн хүүхэд багачууд хамрагдсан бөгөөд ирэх жил үндэсний хэмжээний ажил болгож, цаашлаад ерөнхий боловсролын сургалтын системд оруулахаар судалгааны ажил эхэлсэн гэнэ. “Эх орон-36” хөтөлбөрийн хүрээнд арга зүй, мэдээлэл сурталчилгааны баг ажиллаж, оролцогчдын өврийн дэвтэр, сургагч багш нарт зориулсан арга зүйн гарын авлагыг хэвлүүлэн гаргажээ. Уг хөтөлбөрийг хамтран зохион байгуулагчаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал төв”, Батлан хамгаалахын их сургууль , Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын скаутын холбоо, Хил хамгаалах 151-р анги зэрэг байгууллагууд таван сарын турш хамтран ажилласан байна.
ы




П.Наран





СЭТГЭГДЭЛ БИЧИХ