Мэргэжлийн байгууллага Богд ууланд ойн цэвэрлэгээ хийж байгаа гэв

img

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад,  хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад  ташаа бөгөөд албаны эх сурвалжгүй мэдээлэл цацагдсан байна гэлээ. Тэрбээр хэлэхдээ, жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий аймгуудад тодорхой хэмжээний талбайд ойн цэвэрлэгээний ажил хийгддэг бөгөөд  энэ хүрээнд тендэрт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэгээний ажил есдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэнэ.

s

Төрхурахийн  аманд  Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ний 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг н.Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг түүний гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргаж, тэрбээр одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байгаа гэв.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
мөнгө идэж байгаа шдэ юун ойн цэвэрлэгээний ажил вээ
2014-08-22
narand:
batuul guitai uulzaj zaisang yah gej baigaa talaar asuumaar baina
2014-08-22
zochin:
zaisangiin amand hen emh tsegts togtoooh be? doloon buudliin doljin emee togtoohgui tegeheer batuul uneheer um hiih gej baigaa bol bogd uul zaisan orchim barilga barihiig horigloh heregtei ,bogd uul hariutsan zahirgaa l um bol iim bodit ajil hiih heregtei
2014-08-22