“Парк”-т фитнесс өдөрлөг болно
Соёл спорт аялал жуулчлалын яам болон Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо хамтран "Фитнесс өдөрлөг"-ийг зохион байгуулахаар болжээ.
s
Энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах тус өдөрлөгийг классик бодибилдинг, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн төрлөөр явуулах аж.
s
Энэхүү өдөрлөгийн техникийн зөвлөгөөн энэ сарын 28-ны 14 цагаас “Flex gym” фитнесс клубт болох юм байна. Өдөрлөгт оролцох сонирхолтой оролцогч 96670720, 88187600 дугаарын утсаар холбогдох боломжтой ажээ.
s
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ