Б.Билэгттэй холбогдох шүүх хурал болсныг үгүйсгэлээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь гэнэт халсан тухай гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, түүнийг “Үндэслэлгүйгээр ажлаас халсан байна” гэсэн шийдвэрийг Шүүхээс гаргасан тухай мэдээлэл зарим сайтад цацагджээ. Энэ мэдээллийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Тийм гомдол ирээгүй. Шүүх хурал болоогүй” гэсэн тайлбар өглөө.
х
Шүүх хурал болж, шийдвэр гарсан нөхцөлд тэр даруй энэ бүх мэдээлэл тус шүүхийн вэб сайтад тавигддаг юм байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөлд 60 хоногийн дараа шүүх хурал болдог аж.
л
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ